ХУД-ийн хороо бүрт хэлэлцүүлгүүд амжилттай өрнөж байна
Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын батласан төлөвлөгөөний дагуу дүүргийн 16 хорооны иргэний танхимиуд иргэдийнхээ тулгамдсан асуудлаар төлөвлөгөөт хэлэлцүүлгүүдийг амжилттай хийж байна. Одоогийн байдлаар:11 хороо төлөвлөгөөт хэлэлцүүлгүүдийг хийгээд байна.
1-р хороо: “Сайн хөршийн холбоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг /ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжсэн кодтой хаалганы хадгалалт, хамгаалалтын талаар/
2-р хороо: Ил задгай болон зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхэлж байгаа асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх
3-р хороо: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь /хулгайн гэмт хэрэг/ нээлттэй хэлэлцүүлэг
4-р хороо: 2014 оны 4-р хороонд хэрэгжсэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжсэн төслийн талаарх хэлэлцүүлэг
5-р хороо: Олон нийтийн газар дахь хөрсний бохирдол-Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэлэлцүүлэг
6,7-р хороо: Олон нийтийн газар дахь хөрсний бохирдол-Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэлэлцүүлэг
8-р хороо: Гудамж тэгшилгээ ба иргэдийн оролцоо сэдэв хэлэлцүүлэг
12-р хороо: Архидалтын хор уршиг зорилтот хэлэлцүүлэг
/12 дугаар хорооны архины нөлөөлөлд автсан иргэдэд/
14-р хороо: Ажилгүй иргэдэд ажлын чиг баримжаа олгох нь нээлттэй хэлэлцүүлэг
16-р хороо: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг
Тус тус хийж нийт давхардсан тоогоор 2000 гаруй иргэд хамрагдаад байна.