Машинаа ачуулсан иргэн төлбөрийн 50 хувийг төлнө
2015 оны 4 сарын 09
ӨХТГ-аас автомашин ачих, дугуй түгжих үйлчилгээг хууль бус гэж мэдэгдсэн. Тэгвэл зөвшөөрөлгүй газар зогссон автомашиныг зориулалтын чирэгчээр чирэх, ачих журамд НИТХ-ынхан өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гаднаа заавал автомашины зогсоолтой болох бөгөөд тухайн байгууллагын гаднаас машинаа ачуулсан тохиолдолд жолоочийн торгуулийн төлбөрийн 50 хүртэлх хувийг тус байгууллагаас гаргуулахаар зохицуулах гэнэ. Аж ахуй нэгжүүдийн гаднаа зогсоол байгуулах асуудлыг нийслэлээс дэмжиж өгөх юм байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20304
0 эможи