Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ

2015 оны 4 сарын 09

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо,  Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Архустайд нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай,  Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Монголын Хүүхдийн ордны захирал П.Анхтуяа нар оролцов.

Нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Сүхбаатар дүүргийн 12-20 дугаар хорооны багачуудад Монголын хүүхдийн ордны авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Одоогоор дугуйлангуудад нийт 1462 хүүхэд хамрагдан суралцаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20297
0 эможи
keyboard_arrow_up