“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалт “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор болно
2015 оны 4 сарын 09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулна.
Тус бизнес чуулга уулзалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Чуулга уулзалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотын амьдралд нэгэн чухал үйл явдал болсон. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 67 томоохон компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхимыг байгуулсан байна. Энэ бол нийслэл хотын хөгжилд чухал үүрэгтэй үйл явдал болж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллахад бэлэн зохион байгуулалт руу шилжсэн нь маш чухал. Энэ удаагийн бизнес уулзалтын үеэр 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой үзэсгэлэн гаргах бололцоог танхим бидэнд олгож байгаа. Нөгөөтэйгүүр нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцон, нэг ойлголтонд хүрэх гэж байгаад таатай байна" гэдгийг онцлон хэллээ.
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од “Иргэний нийгмийн дуу хоолой гэхээр улс төрчид эсвэл олон нийтийн байгууллагуудын дуу хоолой байдгаас өдөр тутам бизнесийн үйл ажиллагаа явуулж, ажлын байруудыг бий болгон татвараа төлж бауй нийгмийн баялаг бүтээгчдийн дуу хоолой ерөөсөө сонсогддоггүй. Тиймээс тэднийг нэгтгэж ажиллахаар энэхүү танхимыг байгуулсан” гэлээ. Тус танхим нь “Улаанбаатар хотыг хүн амьдрахад тав тухтай, хөрөнгө оруулахад таатай ямар нөхцөл бололцоо байж болох вэ гэдэг дээр төр, нийслэлийн удирдлагатай нягт хамтран ажиллаж, дуу хоолойгоо өргөх, гишүүн байгууллагуудынхаа нэгдмэл эрх ашгийг хамгаалах зорилготой” бөгөөд зорилгоо хэрэгжүүлэх анхны арга хэмжээ энэ чуулган болно гэдгийг тодотголоо.
Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцоно.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, форум зохион байгуулах ажлын хэсгийн дарга С.Очирбат “Өнгөрсөн жил нийслэл 7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлсэн. Харин энэ жил энэ тоог хэд дахин нэмэгдүүлэх зорилгоор чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалт нь хувийн хэвшлийнхэнтэйгээ ярилцах, нэгдсэн ойлголцолд хүрэхэд таатай нөхцөл үзүүлнэ гэж найдаж байна” гэлээ.
Чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх бөгөөд тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Төр-хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах нь бизнес эрхлэгчдийг нэг мэдээллээр хангаж, тэгш боломж олгох болно. Энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэж зохион байгуулагчид тооцож байна.

Оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх боломжтой.
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт 04 дүгээр сарын 15-ны 09:00-12:30 цаг хүртэл нэгдсэн хуралдаан Соёлын төв өргөөнд, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл Blue Skt tower-т болно. Нэгдсэн хуралдаанаас Улаанбаатар хотын Түншлэлийн Тунхаглалыг гаргах бөгөөд хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20293
0 эможи