“Хараацай” хүүхдийн урлагийн Их наадам эхэллээ

2015 оны 4 сарын 08

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын “Хан-Уул Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран жил бүр уламжлал болгон  “Хараацай” хүүхдийн урлагийн их наадмыг  амжилттай зохион байгуулдаг билээ.  

Тус наадмын зорилго нь Хан-Уул дүүргийн 50 жилийн ой “Хүүхдэд ээлтэй  Хан-Уул ” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийг бага наснаас нь үндэсний соёл зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, гоо зүйн мэдрэмжтэй болгох бие бялдрыг нь хөгжүүлэн өв тэгш хүмүүжил олгох, тэдний авъяасыг нээн илрүүлэх улмаар дуу хөгжмийн багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр энэ жилийн “Хараацай” хүүхдийн урлагийн IX их наадам дүүргийн Соёлын ордонд  “Цэцэрлэгийн насны хүүхдүүд”-ийн урлагийн наадмаар эхэлж байна. Тус арга хэмжээнд Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Дэлхийн Зөн Монгол ОУБ  Хан-Уул  ОНХ хөтөлбөрийн менежер О.Саранцэцэг зэрэг төлөөлөгчид ирж оролцлоо. Уралдааны шүүгчээр СУИС-ын Дуулаачийн урлагийн сургуулийн багш Магистр Арга зүйч Б.Оюунзул, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш МУСТА Боловсролын тэргүүний ажилтан Докторант Г.Одонтуяа, СУИС-ын Бүжгийн урлагийн сургуулийн багш МУСТА докторант Н.Содном  нар тус тус ажиллаж байна.


“Хараацай” хүүхдийн урлагийн IX их наадам дүүргийн Соёлын ордонд  4 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд 3 насны ангилалаар үргэлжилэх юм. Үүнд:

  • 4 сарын 8-ны өдөр – Цэцэрлэгийн насны хүүхдүүд
  • 4 сарын 9-ны өдөр – Сургуулийн 6-12 насны хүүхдүүд
  • 4сарын 10-ны өдөр – Сургуулийн 13-18 насны хүүхдүүд  гэсэн ангиллаар явагдана.

123
123
123
123
123
123
123
123
123
123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20279
0 эможи
keyboard_arrow_up