56 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд нөхцөл байдал ямар байсан тухай мэдээлэл солилцлоо.
Эрүү, хэв журмын нөхцөл байдлын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч шалгасан гомдол, мэдээлэл болон бүртгэгдсэн гэмт хэрэг 891 буюу өмнөх 14 хоногтой харьцуулахад 7.5 хувиар бурсан байна.
Цагдаагийн хэлтсүүд “Хүүхдэд ээлтэй орчин” тусгай арга хэмжээг зохион байгуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 135 ажилтан, албан хаагчдыг оролцуулжээ. Мөн “Архигүй Улаанбаатар” нэг сарын аяны хүрээнд Орон сууцны нэг давхарт архи, согтууруулах ундаа, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран шалгалт зохион байгуулж нийт 56 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаж тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ресторан, баарны үйл ажиллагааг нь зогсоож, торгох арга хэмжээг тус тус авсан байна.
Харин замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт эд материалын хохиролтой осол 333, хүн гэмтсэн осол 29 нийт 257 зам тээврийн осол бүртгэгдэж, нийт 2161 зөрчлийг илрүүлэн 1981 хүнд 21,076,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 181 жолоочийг саатуулан, журамлажээ.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах 7 цамхагийн дуут дохиогоор газар хөдлөлтийн дадлага сургуулилтыг явуулж, нийт 71 байгууллагын 14279 хүн дадлага, сургуулилтад оролцсон байна. Мөн шар усны 2 дуудлага ирснийг Онцгой байдлын хэлтсээс 6 албан хаагч мотопомпоор усыг соруулан аюулгүй болгосон талаар мэдээлэл өглөө.
Дээрх үзүүлэлтүүдээс харахад өмнөх 14 хоногтой харьцуулахад хэв журмын нөхцөл байдал, замын хөдөлгөөний осол гэмтэл, гамшиг ослын дуудлага буурчээ.