Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн төслүүдийн явц
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн төрөл |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Ажлын явц |
Барилга байгууламж, орон сууцны салбар |
||||
1 |
Түр оршин суух орон сууц
|
"Зураг төсөл боловсруулах-барих-түрээслэх-шилжүүлэх" |
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо /нийт 4хороо/ Төслийн хүрээнд Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэ барилга барьж тодорхой хугацаагаар түрээслэн нийслэлийн өмчид шилжүүлнэ. |
“Си Эф Си групп” ХХК-ийн санхүүгийн саналыг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцүүлсэн боловч өртөг өндөр шалтгаанаар хойшлуулаад байна. |
Авто зам, тээврийн салбарын ажлууд |
||||
2 |
Өлзийт хороолол- Шувуун фабрик чиглэлийн авто зам
|
"Барих-шилжүүлэх" |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо/ авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. |
Гүйцэтгэгч “Ди Ар Жэй” ХХК улирлын чанартай ажил түр зогссон бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил эхлэх төлөвлөгөөтэй байна. Ажлын явц 80%-тай байна. |
3 |
Хотын төв - Зайсан, Зайсан -Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих |
“Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр агаарын зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. |
“Оюуны ундраа” групп ХХК-иас ТЭЗҮ хүлээн авах албан тоот хүргүүлсний дагуу “Оюуны ундраа” групп ХХК-иас Ахлах менежер ТЭЗҮ-ний явцыг танилцуулан, 2015 оны 03 дугаар сарын 23-нд албан ёсоор ТЭЗҮ-г хүргүүлэхээр шийдвэрлэсэн. |
4 |
Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1,6 км авто зам шинээр барих |
"Барих-шилжүүлэх" |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 1,6 км авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. |
Уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж бэлтгэл ажлыг хангаж байна. |
Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбар |
||||
5 |
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нэмэж 640 хүүхдийн сургуулийн барилга барих |
"Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх" |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн барилга барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. |
Хан-Уул дүүргийн Өмч газрын харилцааны албанаас газрын асуудлыг шийдвэрлэгдтэл хүлээгдэж байна. |
6 |
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилга барих |
"Барих-шилжүүлэх" |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. |
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих болсон тул БШУЯ –ны хөрөнгө оруулалт,төлөвлөлт, зохицуулалтын албаны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны 15 дугаар албан бичгийн дагуу хүлээлгэн өгсөн. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаас хасах төлөвлөгөөтэй байна. |
Эрүүл мэндийн салбар |
||||
7 |
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 60 ортой "Ахмадын сувилал" барих |
"Зураг төсөл боловсруулах-барих-барих-өмчлөх-ашиглах" |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглана.
|
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл концесс эзэмшигч “Хангалуун трейд” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж гэрээнд гарын үсэг зурсан. Концессын гэрээний бэлтгэл 3 сарын ажлын хүрээнд ХУД-ийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын газар зохион байгуулагч, 12 дугаар хорооны засаг дарга нарын хамт барилга барих газар дээр очиж танилцсан. Тухайн компани барилгыг өөрийн зураг төслөөр хийх сонирхолтой байгаа тул бэлтгэл ажил хангах хүрээнд хугацааг сунгах хүсэлтийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгав. |
8 |
Түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл
|
"Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх" |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо/ Түргэн тусламжийн төвийн салбар пункт барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. |
2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комисс газар дээр нь ажиллаж 2015 оны 02 дугаар сарын 18-ны эмнэлгийн зориулалтаар ашиглалтад орох боломжтой гэсэн шийдвэрийн дагуу Хүрэл Ордон ХХК нь Хан-Уул дүүргийн Түргэн тусламжийн салбар пунктэд барилгыг хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гэрээ дүгнэсэн акт хүлээгдэж байгаа бөгөөд үүнийг үндэслэн концесс олгох гэрээ дүгнэсэн акт хийгдэнэ. |
9 |
Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих, хүчин чадал нь 50 ор. |
"Барих-шилжүүлэх" |
Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 13-р хороонд шинээр барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. |
Барилгын зураг төсөл магадлал хийгдэж байна. |
Инженерийн дэд бүтцийн болон бусад салбар |
||||
10 |
Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих |
“Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” |
Концесс эзэмшигч ньөөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулан гэрээнд заасан нөхцлөөр шилжүүлнэ. |
2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр концесс олгох уралдаант шалгаруулалтын комиссын хурлаар хэлэлцүүлж уралдаант шалгаруулалтыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахаар шийдвэрлэсэн тул 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Өнөөдөр”,”Өдрийн сонин”-д уралдаант шалгаруулалтын урилгыг байршуулсан.Санал хүлээж авах хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл болно. |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/31 дүгээр тогтоолоор "Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д батлагдсан Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцын мэдээг хүргэж байна. Төслүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны 6 давхар 601 тоот Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсээс авах боломжтой. Утас: 342744