“Дөл” тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт 04 сарын 25-ны өдөр болно
Нийслэлийн Засаг дарга “Цэрэг-спортын цогцолбор “Дөл” тоглолтыг зохион байгуулах тухай” А/247 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээний ажил үйлчилгээний 1.6 дахь заалтын дагуу Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын цогцолбор “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Батлан хамгаалахын Их сургуулийг түшиглэн зохион байгуулахаар боллоо.
Баг тамирчдаа тэмцээнд бэлтгэж, шаардагдах зардлыг гарган оролцуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж байгаа бол тэмцээнийг батлагдсан удирдамж, зааврын дагуу зохион байгуулахыг Цэргийн штабд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.