Багахангай дүүрэгт “Олон нийтийн оролцоотой Худалдан авах ажиллагаа” сэдэвт уулзалт ярилцлага боллоо

2015 оны 4 сарын 02

Багахангай дүүргээс зохион байгуулсан “Олон нийтийн оролцоотой  Худалдан авах ажиллагаа”  сэдэвт уулзалт ярилцлагад Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам болон Тендерийн баримт бичиг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа, Тендерийн баримт бичиг боловсруулахад анхаарах зүйлс, Иргэдийн бүлэг тэдгээрт тулгамдаж буй асуудлын талаар санал бодол солилцлоо.

Уг уулзалтад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэнгүүд болон Багахангай дүүргийн удирдлага, Иргэдийн бүлгийн гишүүд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20002
0 эможи
keyboard_arrow_up