ХУД-ийн ЗДТГ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тайлбарлан таниулах сургалт боллоо
ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсээс Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хороодод үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн сахиулах байгууллага болон шат шатны байгууллагуудын хамтын үйл ажиллагааг сайжруулах нэгдсэн нэг зорилго чиглэлтэйгээр хамтарч ажиллах зорилгоор тус сургалтыг хороодын албан хаагчид, хэсгийн ахлагч, иргэдэд зохион байгууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, түүний үндсэн чиглэл, төрөл, урьдчилан сэргийлэх ажлыг удирдах хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэлбэр гэсэн агуулгын хүрээнд тайлбарлан танилцуулга хийсний дагуу Хууль сахиулах их сургуулиас Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг сайжруулахад иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа иргэдийг урамшуулах, урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх, сайн дурын ажилтан бэлтгэх тал дээр анхаарах, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах нь зүйтэй талаар иргэдэд мэдээлэл өгч, санал асуулга явуулж хуулийн дагуу гаргасан гарын авлага тараалаа.
Мөн Дүүргийн анхан шатны 2 дугаар шүүхээс шинэ шүүхийн зохион байгуулалт, иргэд шүүхэд хэрхэн хандах, эвлэрүүлэн зуучлах гэж юу вэ, хэрхэн хандах талаар танилцуулга хийж, шүүхэд хандахад тулгарч байгаа бэрхшээлийн талаар иргэдтэй асуулт болон харилцан ярилцлага явуулж шүүхийн үйл ажиллагааны санал хүсэлтийн судалгааг сургалтад оролцогчдоос авлаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар Батлан хамгаалах их сургуулийн багш С.Мандалмаа, Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа сэдвээр Хууль сахиулах их сургуулийн багш Г.Бямбадорж, Шинэ шүүхийн зохион байгуулалт, эвлэрүүлэн зуучлах сэдвээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн албан хаагчид тус бүр танилцуулга хийлээ.
Сургалтад хороодын албан хаагч, хэсгийн ахлагч, иргэд нийт 180 хүн хамрагдсан байна.