Хан-Уул дүүргийн хороодын Ахмадын зөвлөл мэдээллийн самбартай боллоо
2015 оны 3 сарын 30
Хан-Уул дүүргийн хороодын Ахмадын зөвлөл мэдээллийн самбартай боллоо. Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын зөвлөл, дүүргийн Ахмадын хороотой 2015 онд хамтран ажиллах гэрээг 02 дугаар сарын 02-ны өдөр үзэглэсэн бөгөөд хамтарч ажиллах ажлын хүрээнд 14,13,12,16,10,09 дүгээр хороодын Ахмадын зөвлөлд “Мэдээллийн самбар” гардуулж өгсөн байна.
Энэ үеэр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга, Ахмадын хорооны дарга нар мэдээллийн самбараа хүлээн авч цаашид ажиллах үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19815
0 эможи