ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг Үндэсний төв номын санд ном хандивллаа

2015 оны 3 сарын 30

Хан-Уул дүүргийн  Ардчилсан холбооны дарга буюу дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг өнөөдөр Үндэсний төв номын санд өөрийн  “Дэнчин” номын дээжээс  хандивллаа.  Мөн уг номоо 21 аймаг бүрийн номын санд  хандивлахаар болсон байна.

 

Д.Батбилэг даргын тухайд 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд журмын нөхөдийн хамтаар мөр зэрэгцэн зүтгэн ирсэн. Нийгмийг бүхэлд нь өөрчилж чадсан улс төрийн анхны өлсгөлөн болон бусад үйл ажиллагаанд хэрхэн оролцож явсан талаар “Дэнчин” нэртэй түүхэн номоо 2010 онд анх гаргаж уншигч олынхоо хүртээл болгож байжээ.

Харин Үндэсний Номын сангийн захирлын А.Нансалмаагийн зүгээс Монгол улсын оюуны соёлын Үндэсний сан  хөмрөг болсон номын сангийн баримтат өвийн зайлшгүй хадгалах сан хөмрөгт хуулиа дээдлэн, үүргээ ухамсарлаж байгааг онцолж талархаж буйгаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19763
0 эможи
keyboard_arrow_up