Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 3 сарын 26

09:00 цагт "Хотын шийдэл" форум МХАҮТ-ын хажууд байрлах "Корпрейт" зочид буудалд болно.

09:00 цагт Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн академич, Монгол Улсын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан  дурсгалын самбар босгох ажиллагаа МУИС-ийн I байрны урд болно. Утас: 98119897

09:20-09:40 цагт энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдаж байгаа Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдааны талаар мэдээлэлэ өгөх арга хэмжээ ГХЯ-нд болно. Энэ хуралдаан нь Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, дэд бүтэц, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байгаа юм. Утас: 88080619

09:30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал, хэмжил зүйн газарт болно. Утас: 99006864, 95963154

09:40 цагт Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн академич, Монгол Улсын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан  “Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл, түүхэн замнал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яаман дээр болно.  Утас: 98119897

10:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос явуулж буй “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааны хүрээнд эрдэмтэн судлаачдын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг "Улаанбаатар" зочид буудлын "Хөх Асар" танхимд болно. Утас: 96204488, 99832535

10:00 цагт НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг нь Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл Мэндийн төвийн сэтгэц наркологийн эмч нарт “Наркологийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хяналтын тогтолцоог бий болгох нь” сэдэвт сургалтыг  зохион байгуулах гэж байна.

10:00 цагт Нийслэлийн Иргэний Танхимд "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт ба удирдлагын тогтолцоо" сэдвээр Барилгачдын холбоотой хамтран сургалт зохион байгуулна. Утас: 88081985, 99699807, 99070909

10:00 цагт Автотээврийн Үндэсний төв, Цагдаагийн Ерөнхий газар, Замын Цагдаагийн газар, Механик инженерийн сургууь, "Билгүүн тулга" жолооны курс хамтран "Замын хөдөлгөөнд яаж соёлтой оролцох" талаар хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарт сургалт зохион явуулна. Сургалт Автотээврийн Үндэсний төвийн хурлын зааланд болно.

11:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд ОХУ-ын Новосибирск хотын Захиргааны Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлт, Шинэ технологийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга ноён Люлько Александр Николаевич, Олон улсын хамтын ажиллагаа, Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга Молин Евгений Борисович, Новосибирск мужийн Аж үйлдвэр, худалдаа бизнесийн төлөөлөл, Их дээд сургуулийн төлөөлөгч, МҮХАҮТ, Монголын Уул уурхайн үйлдвэрлэлийн ассоциацици, Мишээл группээс Орос-Монголын бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нийслэлийн ИТХ-ын 24 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсөв, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус тус өөрчлөлт оруулж баталсантай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-аас НЗДТГ-ын нэг давхарт хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлын үеэр асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 91040607

11:30 цагт Барилга, хот байгуулалтын яамны сайд Д.Цогтбаатар Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нар “Барилгын салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ажиллагаа Барилга, хот байгуулалтын яамны хурлын зааланд болно. Утас:99006864, 95963154

12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох "Сайдын 30 минут" уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцоно.

12:00 цагт "Монголньюс" мэдээллийн төвд Олон улсын нислэгийн онлайн билет захиалгын “Airbook” компаниас “Z 24” аппликэйшн болон зочид буудлын онлайн захиалгын системийг танилцуулах хэвлэлийн хурал болно.

12:00 цагт Нийслэлийн СХД-ийн 62 дугаар сургуулийн багш нарын ажил хаялтын талаархи үнэн бодит мэдээллийг өгөх зорилгоор тус сургуулийн багш, ажилчид, суралцагч хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 86062332

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Урагшаа Таван толгой-иргэдийн санаачлага” судлаачдын нэгдлээс Таван толгойг гацаанаас гаргах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ.

13:00-16:00 цагт ОБЕГ-аас гамшгийн аюулын аюулын тухай зарлан мэдээлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж хүлээн авах, нүүлгэн шилжүүлэх, дуун дохиогоор ажиллах дадлага сургууль болно.

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарласан “Босоо хөх монгол” ТББын гишүүдийг албадан эмчилгээнд хамруулах тухай ЧД-ийн Засаг даргын захирамжийг биелүүлсэн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Утас: 91040607

14:00 цагт Япон улсад зам барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх талаар мэдээлэл өгөх семинар "Кемпински Хаан Палас" зочид буудлын "Алтай" хурлын танхимд болно. Утас: 95057216, 99981719

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19746
0 эможи
keyboard_arrow_up