“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” үргэлжилж байна

2015 оны 3 сарын 25

2015 оны 03-р сарын 24-26-ний хооронд “Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль” болж байгаа ба энэхүү иж бүрэн сургуульд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, албадууд, хороод төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагууд идвэхтэй оролцож байна.

Тус сурууль нь Штабын дадлага сургалт болон Гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулийн хүрээнд явагдаж байна.

03-р сарын 24-ний өдрийн нээлтийн үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нээж үг хэлсэн бөгөөд энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Төрийн болон төрийн бус зуу гаруй байгууллагын 2000 орчим мэргэжлийн анги, орон тооны бус штабын ажилчин, алба хаагчид хамрагдлаа.

Мөн 03-р сарын 26-ний өдөр энэхүү сургуулийн  нийлбэр дүн гаргах бөгөөд Засаг дарга Ж.Ганхуяг өөрийн биеэр штабын сургалт болон үзүүлэх сургуулийн удирдан явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19727
0 эможи
keyboard_arrow_up