Яармаг, Нисэх орчмын газрыг инженерийн шугамд холбоно

2015 оны 3 сарын 25

Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэг, Яармаг, Нисэх орчмын гэр хорооллыг суурьшлын шинэ бүс болгохоор төлөвлөж байна. Уг ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийнхөн энэ онд цэвэр усны 15 км, бохир усны 14.5 км гол шугам татах, насос станц барих, цахилгаан хангамжийн зураг төсөл гаргахаар болжээ.

Тус төслийн нэгжийнхэн Яармагийн гэр хороололд тавих ариутгах татуургын зураг төслийг боловсруулжээ. Мөн Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй хамтран өчигдөр газар дээр нь очин хэмжилт хийн шугам сүлжээ угсрах байршлыг эцэслэн тогтоолоо. Нийт 15.089 метр урт шугам тавихаас энэ онд ариутгах татуургын 14.500 км шугам татаж, гурван насос станц барих аж.

Үүний 3484 метр шугамыг гэр хороолол дунд, 11.605 метрийг нь төв замын урд талын шинээр төлөвлөсөн хороололд угсрах гэнэ. Харин бохир усны гол шугам тавих хөрөнгийг шийдээгүй тул хэдийд гүйцэтгэх нь тодорхойгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19720
0 эможи
keyboard_arrow_up