“Улаанбаатар сан” ОНӨААТҮГ – ыг татан буулгана
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэн авах тухай, Орон сууц хувьчлах тухай, Хөрөнгө худалдан авах тухай, “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.
“Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар татан буулгахаар боллоо. Татан буулгах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгав. Уг газрын эргэлтийн бус хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгүүдийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Авто худалдааны цогцолбор”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжид тус тус шилжүүлнэ. Тус газрыг татан буулгах ажлын хэсэг байгуулж ажиллах юм.
Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан нийт 13 тэрбум 215 сая төгрөгийн өртөг бүхий 7 барилга байгууламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авав. Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт Шар хад, цайз захын зүүн хойно байрлах хуучин орос цэргийн казарм байсан орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй 52 сая 704 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууцыг нэр бүхий иргэдэд үнэгүй хувьчлахаар болов.
Харин Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарцыг нийслэлийн өмчид бү