Чацаргана хөтөлбөрийн хүрээнд ХУД ЗДТГ сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой хамтран жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэдэд технологийн мэдлэг, боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 70 гаруй иргэн хамрагдсан бөгөөд суралцагчдад “ Чацаргана болон бусад жимс, жимсгэнэ тарьж ургуулах, арчлах зөвлөмж ” ном, гарын авлага тараалаа.
2015.03.19, 20 өдрүүдэд үргэлжилсэн сургалтын зорилго нь жимс, жимсгэнэ, түүний дотроос чацаргана тариалах хүсэлтэй иргэдийг дэмжих улмаар иргэдийн амьдрал ахуйг сайжруулахын зэрэгцээ зээлийн бодлогоор дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой сургалт болж өнгөрлөө.
Энэ удаагийн чацаргана жимс, жимсгэнэ тариалагч иргэдэд мэдлэг олгох сургалтыг иргэн Б.Доржсүрэнгийн чацарганы талбайд амжилттай зохион байгууллаа.