“Хан-Уул” дүүргийн багш нарын дунд туршлага солилцох анхдугаар зөвлөгөөн боллоо
2014-2015 оны хичээлийн жилд үндэсний хэмжээнд бага боловсролын сургалтын цөм хөтөллбөр хэрэгжиж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул” дүүргийн нийт багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд хүүхэд бүрийг хүмүүжүүлэх туршлага солилцох анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд үеэр “Хан-Уул” дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Д.Анхбаяр нар оролцов. Тус зөвлөгөөнд сургуулийн удирдлага, сурган хүмүүжүүлэгч мөн эцэг эхийн нийт 160 гаруй төлөөлөл оролцлоо.
Тус зөвлөгөөнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-ны хэрэгжилтийн багийн гишүүд зөвлөн тусалж сайжруулах зорилгоор нээлттэй хичээлд оролцсон бөгөөд хойшид хэрхэн ажиллах тал дээр зөвлөмж боловсруулж өгсөн нь “Хан-Уул” дүүргийн багш сурган хүмүүжүүлэгч, удирлагад чухал ач холбогдол өгч байгааг “Хан-Уул” дүүргийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар онцоллоо.