“Хан-Уул” дүүргээс чацаргана тариалагчдадаа үнэгүй сургалт зохион байгууллаа
2015 оны 3 сарын 19
Чацаргана жимсний суулгац үржүүлэгчдийг дэмжих, тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ТББ-тай хамтран хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Тодруулбал, “Чацаргана тариалах анхан шатны мэдлэг” олгох танхимын сургалтыг өчигдөр зохион байгуулсан бол өнөөдөр талбайн сургалт болж буй юм. Мөн сургалтанд чацаргана тариалах сонирхолтой 80 гаруй иргэн, аж ахуй нэгжийг хамруулсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19398
0 эможи