Н.Дорждулам: Иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарч ажиллаж байна

2015 оны 3 сарын 18

ХУД-ийн 14-р хорооны ИТХ-ын төлөөлөгч, ИНХ-ын дарга Н.Дорждуламтай  хэдэн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе.

- Та Иргэдийн Төлөөлөгчийн хуралд хэдэн оноос эхэлж сонгогдон ажилласан бэ?

2012 онд анх удаа орон нутагт МАН-аас нэр дэвшиж,  Хан-Уул дүүрэгт ганцаараа ялалт байгуулсан. Миний хувьд Өлзийт хороолол буюу Хан-Уул дүүргийн 14-р хороонд 11 жил Засаг даргын ажлыг хийж байсан. Засаг дарга байх үедээ нэлээн ажлыг амжуулж иргэдийнхээ төлөө иргэдийн дуу хоолой болж явж байсны хүчинд 83,5 гэсэн өндөр хувьтай ялж байсан. 

-Мэдээж өнгөрсөн онд  хийж хэрэгжүүлсэн олон ажил байгаа байх. Тэдгээрээс онцлох  ямар ямар ажлыг дурьдах вэ?

Орон нутгаас сонгодсон хүний хувьд иргэдийн захиас даалгаварыг сайн биелүүлэх байдаг. Өнгөрсөн онд орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх энэ ажлуудад илүү анхаарал хандуулж ажилласан.  Өнгөрсөн оны 12 сарын 18-нд болсон чуулганаар Өлзийт хорооллын ард иргэдэд тулгамдсан 3 асуудлыг  2015 оны төсөвт сулгахаар  санал оруулсан.

Өнгөрсөн онд хийсэн том ажлын нэг бол  “Өлзийт” хорооллын Засаг дарга байхаас эхлүүлээд 10 гаруй жил  хороогоо өөрийн гэсэн бие даасан сургуультай болгохоор хөөцөлдсөн ажил минь  биелэлээ олсон. Манай сургууль Яармагийн 60-р сургуулийн салбар сургууль гэж байсан бол энэ жилийн нэгдүгээр сарын нэгнээс эхлэн  бие даасан 59-р  сургууль болсон. Би яагаад энэ асуудлыг олон жил хөөцөлдсөн гэхээр аливаа нэг байгууллагын харьяа байна гэдэг өөрийн ямар нэгэн эрх мэдэл байдаггүй, хойд эхийн гар харсан хүүхэд шиг байдаг. Жишээлбэл хөрөнгө оруулж ирэхээр үндсэн сургуульд нь очдог цаашилбал үндсэн сургуулийнхаа хуучин эд зүйлсийг хэрэглэдэг гээд олон асуудал байсан бол одоо өөрсдийн гэсэн Захиралтай болж үйл ажиллагаа нь явж байна.

-Тэгэхээр 59-р сургууль өөрийн гэсэн байртай юу?

Сургууль маань 1990-ээд онд баригдсан цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өөрийн гэсэн байр байдаггүй. Ийм учраас сургууль,  цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж холбогдох хүмүүст албан бичиг их явуулсан.  Үүний үр дүнд өнгөрсөн жил цэцэрлэг ,сургуулийн цогцолбор төсөвт суугаад барьж эхэлж байгаа. Гэхдээ энэ шинэ байранд бага сургууль орно, ахлах сургууль хуучин байрандаа байна. Уг нь 2008 онд Засаг дарга н.Загджавыг байхад сургуулийн барилгыг барина гээд газрын асуудлыг шийдээд захирамж нь гарсан. Тэр захирамж тухайн үеийн сургалтын менежер байсан, одоогийн захирал Х.Байгальд хадгалуулаад 2-уулаа 620 хүүхдийн сургуультай болно гээд баярлаж  байсан. Тэр маань багасч бага сургууль болоод ороод ирсэнд би харамсаж байгаа. Уг нь 620 хүүхдийн суудалтай сургууль барьсан бол бид нар өнөөдөр дахиад спорт, урлагийн заал гэж хөөцөлдөхгүй байсан. Намайг Засаг дарга байхад манай хорооны хүн ам 2000 гаруй хүн амтай ямар нэг бүтээн байгуулалт хийгдэхээр хүн ам хүрэхгүй гэсэн шалтгаан хэлдэг байсан. Тэгвэл манай хүн ам өдрөөс өдөрт өсөж  4329-д хүрсэн байна. Сүүлийн 1-2 жилд манай хорооны хүн ам хурдацтай өссөн цаашид ч хүн ам өсөн нэмэгдэх байх. Тэгэхээр зайлшгүй сургууль хэрэгтэй одоо манай сургууль 590 гаруй хүүхэдтэй байна. Мөн уяач хүүхдүүд  түр суугчаар байдаг. Тэдгээр хүүхдүүдийг явах юм бол 540-өөд манай суурьшлын бүсийн хүүхдүүд байгаа. Одоо байгаа сургууль 1990-ээд онд баригдсан цэцэрлэг, яслийн кабинет гэж баригдаж байсан шаардлага хангахгүй зарим анги танхим гадагшаа ямар ч цонх байхгүй бүгчим байранд байдаг. Спорт урлагийн заал барих газрын асуудал 100 хувь шийдэгдсэн. Одоо энэ асуудлыг хөөцөлдөөд явж байна. Бас конвецын гэрээгээр шийдэгдэх юм шиг байна

-Танай хороо хотоос алслагдсан хороодын нэг. Тийм учраас иргэдийн ажлын байр нэмэгдүүлэхэд та иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Манай хороо Улаанбаатар хотоос 25 км зайтай хороо. Иргэд нь мал аж, ахуй газар тариалан эрхэлдэг. Иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ферм хөгжүүлэх, иргэдээ мал аж ахуйтай болгох, газар тариалан эрхлүүлэх зэргээр иргэдээ дэмжиж хамтарч ажиллаж байна. Манай хороонд ер нь бол ажлын байр хомс байдаг. Гэвч манай иргэд өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгож ажиллаж байна. Тухайлбал хувийн цэцэрлэг байна.Тэнд бас нэлээд хэдэн хүн ажлын байртай болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онуудад хийлгэж байсан  хэдэн худаг бий болсон. Тэдгээр худгуудад шинээр ажлын байр бий болсон. Түүнчлэн түр ажлын байраар хангах тал дээр дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч ажиллаж байна. Мөн иргэд өөрсдөө бүлэг болж  шинэ ажлын байр бий болгож байна. Тухайлбал манай хороонд хэд хэдэн оёдлын цех байгаа. Нэг нь гэхэд хуучин богончигт ажлын байр бий болгож засварлаад 4-5 эмэгтэй үйл ажиллагаагаа явуулж өөрсдийн орлогоо нэмэгдүүлж байна. Энэ чиглэлийн ажлыг нэлээн сайн дэмжиж ажилладаг.

-Хотоос алслагдсан хорооны хувьд замын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Олон жил замын асуудлыг хөөцөлдсөн. Өлзийт хорооллын замыг сайжруулж шувуун фабриктай холбомоор байна гээд олон бичиг дээш нь явуулсны үр дүнд дутуу ч гэсэн зам тавигдаж байгаа 9,6 км зам шувуун фабриктай холбогдохоор суурь нь тавигдсан. Энэ зам  конвецын чиглэлээр баригдаж байгаа долдугаар сард  ашиглалтанд бүрэн орно.  

-2015 онд ямар ажлууд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

Төлөөлөгчийнхөө хувьд маш олон асуудлыг ИТХ-д санал болгож оруулдаг. Энэ жил миний гурван асуудлын ганц нь дэмжигдсэн. Ганц гэхгүй би бас баярлаж байгаа. Манайхан  намайг ардын намынх гэж ялгаад байдаггүй л дээ. Тэгэхдээ бүлэг дээр шийдсэн гэдэг хариу маш их авдаг. Би тэр бүлэгт орох эрх байдаггүй миний шаардлага тавьсан асуудлууд дандаа унаж байдаг болохоор сүүлдээ их гомддог, урам хугардаг байсан. Гэсэн ч би өөрийгөө зоригтой байлгах гэж хичээж ажилладаг. Яагаад гэхээр миний 4000 гаруй  ард түмэн намайг чадна гэж  сонгосон  учраас би чадах ёстой гэж боддог.  Дараагийн сонгуульд өрсөлдөх, өрсөлдөхгүйн надад хамаа байхгүй би өөрөө байгаа хугацаандаа энэ үүргийг гүйцэтгэж байгаа хугацаандаа иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах болно.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19331
0 эможи
keyboard_arrow_up