МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй Монголын зэвсэгт хүчний эрхэм хүндэт генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч болон энхийг сахиулж буй дайчиддаа,
айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд Зэвсэгт хүчний 94 жил, Монгол цэргийн өдрийн баярын мэндийг хүргэн мэндчилье.
Цэрэг хүн Монгол эх орноо зүрх шигээ тээж, зүрхнээсээ илүү хайрлаж, хамгаалж явдаг билээ. Тиймээс монголын ард түмний үе үеийн цэрэг эрс эх орон, ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө дуслуулж, алтан амиа золиослон байж эх орноо хамгаалж ирсэн тэмцлийн үр дүнд Монголчууд гал голомтоо манаж, туурга тусгаар улсаа авч үлдэж чадсан билээ.
Монгол цэргийн яруу алдрыг түүчээлэн авч яваа Та бүхэн ямагт төрийн сүлд, ард түмнээ дээдлэн хүндлэж, тэдний хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө урьдын адил үнэнч шударгаар зүтгэн, эх орноо хамгаалах хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар үүрд мөнх мандан бадрах болтугай.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТБИЛЭГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ