ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүллээ

2015 оны 3 сарын 17

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь 2015 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөнд тусгагдан олон нийтэд зарлагдсан Сургуулийн өмнөх боловсролын 29 байгууллагуудад Боловсрол, Эрүүл ахуй, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хамтарсан шалгалтын зохион байгуулалтын ажлыг явуулж байгаа. Энэхүү ажлын хүрээнд шалгалтыг гүйцэтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, аргачлалын талаар хэлтсийн дарга чиглэл өгч, холбогдох улсын байцаагчид удирдамж, хяналтын хуудас, шалгалтын хуваарийг танилцууллаа.

 Мөн “Боловсролын байгууллагууд дотоод хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлэх”, “Сургалтын байгууллагууд нь зохистой орчин нөхцөл бүрдүүлж ажиллах” тухай зөвлөмжүүдийг боловсруулан тарааж, төлөвлөгөөт хяналт шалгалтыг эхлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19281
0 эможи
keyboard_arrow_up