Найрсаг үйлчилгээний сургалтууд явагдаж байна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйлчилгээний ажилтнуудын чадварыг сайжруулж, найрсаг харилцааг төлөвшүүлэх сургалтуудыг цувралаар явуулж байна. Гуравдугаар сард Монголын ресторан зоогийн газруудын холбоотой хамтран “Рестораны менежерийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх” сургалт, Гайд сургалтын төвтэй хамтран “Аяллын хөтөч, менежерийн сургалт”-ыг зохион байгуулсан бол 4-р сард ресторан, зоогийн газруудын зөөгч нарын сургалт, хотын аяллын хөтөч-тайлбарлагчийн сургалтыг явуулахаар бэлтгэж байна. Мөн тус газраас Монголын ресторан зоогийн газруудын холбоо, Зочид буудлуудын холбоотой хамтран 4 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал болох “Улиссийн шагнал”-т судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоны төрийн болон нийтийн үйлчилгээний соёл, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежментийн сургалтыг Улаанбаатар хотод явуулахаар төлөвлөж байна. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.