Хан-Уул дүүрэгт цэрэг, спортын "Дөл" үзүүлэх тоглолт боллоо
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл” үзүүлэх тоглолт боллоо. Цэрэг, спортын “Дөл” үзүүлэх тоглолт Хан-Уул дүүргийн 16 сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож байгаа юм. Үзүүлэх тоглолтыг Хан-Уул дүүргийн цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл нээж үг хэллээ.
Цэрэг, спортын “Дөл” тэмцээний үеэр Хан-Уул дүүргийн цэргийн штабын дэд хурандаа, тоо бүртгэлийн офицер, С.Баярмагнайгаас тэмцээний талаар тодрууллаа.
“Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дөл” тоглолтын удиртгал болгоод Хан-Уул дүүргийн хэмжээнд Засаг даргын нэрэмжит цэрэг спортын цогцолбор “Дөл” тоглолт болж байна. Энэ тоглолт 2 жилд нэг удаа болдогоороо онцлог юм. Дүүргээс шалгарсан баг нийслэлд оролцдог учраас сургуулиуд сэтгэл өндөр бэлтгэл сайн байгаа учир нь өрсөлдөөн их байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх сургуулиуд буюу нийт 16 сургуулийн ахлах ангийн хүүхдүүд оролцож байгаа. Тэмцээний хувьд удирдамжийн дагуу жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл, буухиа гэх мэт 6 төрлийн даалгаваруудаа бүх баг гүйцэтгэсний дараа тэмцээн дуусна. Мөн сургуулийн дасгалжуулагч нарын дунд хуулийн мэдлэгийн шалгалт гэж болж байгаа” гэлээ.