Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 3 сарын 13

10:00 цагт  НМХГ-аас иргэд газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, бусдад шилжүүлэх, кадастрын зураглал хийлгэх зэрэг асуудлуудтай холбоотойгоор Газрын харилцааны хууль, эрх зүйн асуудлаар зөвлөн туслах, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг НМХГ-т зохион байгуулна.

11:00 цагт өнгөрсөн жил амжилттай хэрэгжсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн ажиллагаа Монгол Үндэсний Их сургууль дээр болно. Тус үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна. Утас: 91050409

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл эвлэрлийн гэрээний зөрчлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нь "Төрийн албан хаагчид"-ыг ажлаас нь үндэслэлгүйгээр хоморголон халсны улмаас "Захиргааны хэргийн шүүх"-д өгч байгааг зарлан хийх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд  болно. Утас: 300995, 86062332

13:00 цагт  “Монголын соёлын өв – гадаад сурталчилгаа” бодлогын хэлэлцүүлэг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.

13:30 цагт ширээний теннисний насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Утас: 93115665

14:00 цагт Монгол Улсад хүүхдийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 50 жил, МҮОНР-ийн "Өглөөний мэнд" нэвтрүүлгийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа уулзалт Монголын Хүүхдийн ордны бага танхимд эхэлнэ.

15:00 цагт төр нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Хос тогорруу"  наадам МУБИС-ийн Багшийн сургуульд зохион байгуулагдана. Утас: 88045336

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19070
0 эможи
keyboard_arrow_up