“XXI зуун–Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, хувьсал өөрчлөлтийн шалтгаан, цаашдын хөгжлийн хандлагыг судалж тодорхойлох, гэр бүлийн харилцаанд тулгамдаж байгаа асуудлуудаас гарах арга замын талаар хүүхэд, гэр бүлийн салбарын мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг нэгтгэх зорилгоор Нийслэлийн ХГБХГ болон БЗДүүргийн ХГБХТөвийн хамтран зохион байгуулсан “XXI зуун–Монгол гэр бүл” хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал Баянзүрх дүүргийн ЗДТамгын газрын Их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд Дүүргүүдийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд болон Албан бус-Насан туршийн боловсролын төвийн нийт 20 илтгэгч оролцлоо.
Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн сэтгэл зүйч Г.Мягмар “Гэр бүлийн гишүүдийн үүрэг, оролцоо, дотоод уур амьсгалыг хүүхдийн зурсан зургаар тодорхойлох нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлж тэргүүн байр эзэллээ.