УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар ХУД-ийн 10-р хорооны ажил байдалтай танилцлаа
2015 оны 3 сарын 12
2015 оны 3-р сарын 5-нд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар ХУД-ийн 10-р хорооны ажил байдалтай танилцлаа. Тус хороонд тулгамдаж байгаа асуудлыг 10-р хорооны Засаг дарга А.Бумчумаа танилцууллаа. Үүнд:
- Нисэх орон сууцны хорооллын 34, 35-р байрыг дахин төлөвлөлтөнд яаралтай оруулах.
- Нисэх орон сууцны хорооллын 1,2,61,62,63,64,60/1 байрныуудын гадна пасадны дулаалга засвар үйлчилгээг хийлгэх.
- Морингийн даваанд баригдах 20000м3 цэвэрлэх байгууламжийн асуудал.
- Морин ууланд дайрганы карерийн байгаль орчны нөхөн сэргээлтийг хийлгэх талаар асуудлыг танилцуулан дэмжлэг хүссэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19034
0 эможи