“Би монгол хүүхэд” наадамд амжилттай оролцлоо

2015 оны 3 сарын 12

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, 41 дүгээр сургуультай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчдын дунд “Би монгол хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгууллаа.

26 дугаар сургуулийн багш Ш.Отгонбилэг, 10 дугаар сургуулийн Ц.Уранчимэг багшаар удирдуулсан багууд  дүүрэгт эхний байранд шалгарч, Нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан III шатны шалгаруултад амжилттай оролцсон байна.

“Би монгол хүүхэд” ёс заншлын наадамд дүүрэг, дүүргээс шалгарсан 17 багийн 85  сурагч авхаалж  самбаа, оюунаа ухаанаа сорин өрсөлдсөнөөс “Үгийн наадгай” буюу  үгийн сүлжээ бөглөх төрөлд  ХУД-ийн 10 дугаар сургуулийн  3а ангийн сурагч Г.Идэр I байр,  26 дугаар сургуулийн 3а ангийн сурагч Б.Чингүүн III байр эзэлж алт, хүрэл медаль тус тус хүртлээ.

Ардын ёс заншил, өв уламжлалаа хадгалан, үр хүүхдүүддээ зааж сургаж, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг дэмжин Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, Зөв монгол хүүхэд төлөвшүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буй сургууль, багш, эцэг эхчүүддээ талархал илэрхийлж байна.

Үеийн нөхдөө үлгэрлэн дагуулж  сайн хүн болон төлөвшиж байгаа хүүхэд багачуудынхаа сурах их үйлсэд нь амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19031
0 эможи
keyboard_arrow_up