Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 3 сарын 11

09:30 цагт Үндсэн хуулийн цэц  өөрийн байранд хуралдаж, Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

10:00 цагт  “Монгол цэргийн жавхаа - 2015” уралдааны нээлт Батлан хамгаалахын их сургуулийн “Соёлын төв”-д болно. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ, ХХЕГ, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагын удирдлага, албан хаагчид оролцоно. Утас: 99666553

11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 261502

10:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо Монголын оюутан залуусын өнөөгийн асуудал, шийдэл, шинэчлэл, үйл ажиллагаа, шинэ удирдлагын талаар хэвлэлийн бага хурал Тусгаар Тогтнолын ордонд болно. Утас: 99116761

11:00 цагт Төрийн ордны Б танхимд ХАХНХЯ-аас 2015 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж байгаа болон Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.  Утас: 99198043

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Хөвсгөл, Өмнөговь, Увс, Архангай гэх мэт хөдөө орон нутаг, бусад аймгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалт, төрийн халамж, асран хамгаалагчтай холбоотой баримт дэлгэж улмаар хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар Гадаад хэргийн яамны төв хаалгаар ороод “Мутрын түшээ” танхимд Япон Улсын Засгийн газраас Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний мүзейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” -ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурна.  Утас: 88080619

11:00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаа ШУТИС дээр болно. Утас 99045949

11:00 цагт НМХГ-аас зохион байгуулж буй "Барилгын материалын чанар-шинэ дэвшилтэд технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа" сэдэвт нээлттэй өдөрлөг "Тайм скуэр" хотхонд болно. Утас: 88112892, 96651501

12:00 цагт Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно. Утас: 99091754

12:00 цагт Алдарт "Netflix" компани өөрийн шилдэг бүтээлүүдийн нэг болох "Marco Polo" киноны үргэлжлэл буюу хоёрдугаар хэсэг /Season-2/-д англи хэл дээр тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  МОҮНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 86062332

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18914
0 эможи
keyboard_arrow_up