“ Миний хүүхдийн ертөнц” багш, эцэг эх, асран хамгаалагчдын уулзалт ярилцлага боллоо

2015 оны 3 сарын 11

Хан –Уул дүүргийн “ Миний гэр ” цэцэрлэг “ Миний хүүхдийн ертөнц” багш, эцэг эх, асран хамгаалагчдын уулзалт ярилцлага  2014.10.15-ны өдөр Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа. Уулзалтанд АНУ-аас Монгол улсад хүрэлцэн ирсэн Олон улсын Монтессори холбооны гишүүн, зөвлөх багш Сюзан Мэйклин Стийвинсон бага насны хүүхдийн хөгжлийн онцлог, тэдэнтэй ажиллах арга зүй болон олон оронд ажиллаж байсан туршлагаасаа хуваалцав. Мөн  “ Миний гэр” цэцэрлэгийн эрхлэгч Д. Дэмбэрэл “ Монтессори сургалтын мөн чанар, онцлог”,   тус цэцэрлэгийн арга зүйч Д. Баасанжав “ Монтессори сургалтын арга зүйг туршин хэрэгжүүлж буй туршлага” сэдвүүдээр илтгэл тавьж, ярилцсан байна. Уулзалтад нийслэлийн цэцэрлэгүүдийн 700 гаруй багш, эцэг эхчүүд хүрэлцэн ирж оролцлоо. Хүүхэд хөгжүүлэх шинэлэг арга зүйгээс мэдэх, сурах, эрмэлзлэл дүүрэн хүмүүс асуулт асууж, сонирхсон зүйлээ лавлаж байсан нь бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18905
0 эможи
keyboard_arrow_up