Нийслэлээс олгож буй ЖДҮ-ийн зээлд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

2015 оны 3 сарын 11
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус бүсэд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдийг зээлийн сонгон шалгаруулалтанд урьж байна.  
 

Сангийн зөвлөлийн шийдвэрээр зээлийн төслийн материалыг Капитал банкин дээр 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл 14 хоногийн хооронд хүлээн авахаар боллоо.
Банкны шалгуур үзүүлэлт хангасан төслүүдэд Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгоно.
ЗЭЭЛИЙН ЧИГЛЭЛ:
  • Сонгино, Бөхөгийн орчмын гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэгчид
 /Тайлбар:Сонгино, Бөхөгийн газар нутаг нь Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр хамаарна./
 
ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
  • Зээлийн хугацаа - 4 жил хүртэл
  • Зээлийн хүү - 5 хувь
  • Зээлийн доод хэмжээ -30 сая төгрөг
 
ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
 
  • Эхлэх огноо: 2015 оны 03 дугаар сарын 5-ны өдөр
  • Дуусах огноо: 2015 оны 03-р сарын 19-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл
 
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БАЙРШИЛ:
  • Капитал банк - Төв салбар: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж - 43, Шуудангийн хайрцаг - 211238
ХОЛБОО БАРИХ УТАС:
  • Капитал банк Утас: 70001912
 
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ДАРААЛАЛ:

 

Дээрх зээлд хамрагдахыг хүссэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж доорх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай:
 
БАНК ДАРААХ ШАЛГУУРЫГ ХАНГАСАН ЗЭЭЛ ХҮСЭГЧИД САНХҮҮЖИЛТ ЗЭЭЛ ОЛГОНО. 
  • Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
  • Зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
  • Зээл хүсэгч хуулийн этгээд, иргэн нь 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай;
  • Зээл хүсэгч банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлийн үлдэгдэлгүй;
  • Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүний төлбөрөө эргүүлэн төлөх чадвартай;
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
  • Сар бүр төлөх зээлийн төлбөр нь бизнесийн болон өрхийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй;
  • Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
  • Импортыг орлох, экспортод чиглэсэн бараа,  бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг бол давуу тал болох.
ЗЭЭЛ ХҮСЭГЧ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ ДАРААХ БАЙДЛААР БҮРДҮҮЛНЭ. ҮҮНД:
 
Төслийн сонгон шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан материалыг нэгэн адил бүрдүүлнэ.
  1. Бизнес төсөл /Эх хувиараа/
  2. Иргэний баримт бичгийн хуулбар; Хорооны тодорхойлолт;
  3. Орлого баталгаажуулах баримтууд, /банкны дансны хуулга/
  4. Төслийн зарцуулалтыг баталгаажуулсан баримт;
  5. Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; (хуулбар хувиараа)
  6. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар; Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэх төрийн байгууллагаас олгосон бусад зөвшөөрөлийн хуулбар /ажлын байрны дүгнэлт, НМХГ-н улсын байцаагчийн дүгнэлт/
  7. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт; /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээл зарцуулалтын тооцоо/
  8. Тухайн бизнесийн үйл ажиллагааг түрээсээр эрхэлдэг бол түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт, түрээслүүлэгчийн тодорхойлолт гэх мэт; (хуулбар хувиараа)
  9. Улсын хил дамнасан наймаа эрхэлдэг /нэг улсаас бараа худалдан аваад нөгөө улсад зардаг/ бол гадаад паспортын хуулбар;
10.  Хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг бол ариун цэврийн бичиг, тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг гэх мэт; (хуулбар хувиараа)
11.  Зээлээр санхүүжүүлэх эд хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлийн хуулбар;
 
Зээл хүсэгч хуулийн этгээдийн бол дараах материалыг нэмэлтээр бүрдүүлнэ.
 
12.  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
13.  Зээл хүсэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдэд тус компанийг төлөөлөн зээл авах, тус компанийн өмчлөл болон эзэмшлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахыг хүлээн зөвшөөрсөн ХНХ болон ТУЗ-н тогтоол, протокол,  /гарын үсэг, тамгаар баталгаажсан байна/;
14.  Хөндлөнгийн аудитын болон татварын албаар хянаж баталгаажуулсан сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан.
 
АНХААРАХ ЗҮЙЛ:
  1. Төслийн баримт бичиг бүрэн байх
  2. Хугацаа хожимдуулахгүй байх
  3. Төсөл нь үндэслэлтэй, хэрэгжих боломжтой байх
  4. Төсөл болон холбогдох материалыг битүүмжлэн ирүүлэх
  5. Төслийн сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд өөрт хэрэгтэй бичиг баримт, материалын хуулбар хувийг ирүүлэх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18888
0 эможи
keyboard_arrow_up