“Хан-Уулын бүсгүйчүүд” нэгэн дор баярлалаа

2015 оны 3 сарын 08

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр “Буянт-Ухаа Спорт ордон”-ыг зорих эмэгтэйчүүд олон байв.  Учир нь “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түвшиний санаачилгаар “Хан-Уулын бүсгүйчүүд” нэртэй урлаг соёлыг өдөрлөг болсон юм. Тус цогцолборт танхим дүүрэн хүмүүс цугласан харагдлаа. Тодруулбал, “Хан-Уул” дүүргээс анх удаа 5000 гаруй эмэгтэйчүүдээ хүлээн авч буй нь энэ аж. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан уг өдөрлөгт “Хан-Уул” дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, “Хан-Уул” дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Үнэнбат,  “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг,  “Хан-Уул” дүүргийн,  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Бас-Оргил хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр хүндэт эхчүүддээ жуух бичиг, өргөмжлөл гардуулсан билээ. Энэ талаар ИТХ-ын дарга Д.Батбилэг “Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Хан-Уул дүүргээс дэмжин оролцож байна.  Та бүхний харж байгаачлан 5000 гаруй спортын ордон дүүрсэн байна. Энэ нь иргэд маань бидний хийсэн ажилд сэтгэл ханамжтай байна гэсэн үг. Бид цаашид илүү их бүтээн байгуулалтыг хийх болно. Манай дүүрэг маш олон бүтээн байгуулалтыг өнгөрсөн жилүүдэд хийсэн. Ялангуяа Яармаг, Нисэх, Биокомбинат, Богд уулын арын замыг янзалсан. Мөн саяхан 240 хүүхдийн цэцэрлэгийг шинээр ашиглалтад орууллаа. Энэ онд таван цэцэрлэг шинээр баригдна. Маш олон эмэгтэйчүүд, охидод хүрсэн ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” дүүрэг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18717
0 эможи
keyboard_arrow_up