ХУД-ийн 2-р хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч Ч.Наранцэцэг: Дахин төлөвлөлтөнд иргэд идэвхтэй оролцож байна

2015 оны 3 сарын 06

-Танд энэ өдрийн мэнд хүргэе!

-Баярлалаа чамд ч бас энэ өдрийн мэнд хүргэе

-Хоёрдугаар хорооны иргэдийн нийтийн хурал хийж хэрэгжүүлж байгаа ажлаас яриагаа эхлэе?

-Иргэдийн нийтийн хурлын хувьд хорооны иргэдтэй уулзаж орон нутгийн хөжлийн сангаар хийх ажлаа танилцуулсан.

 

Манай хороонд  орон нутгийн хөгжлийн сангаас 108 сая 400 мянган төгрөг хувиарлагдсан. Үүнээс хамгийн том ажил гэвэл хивсний 33-р байрны дээврийг засварласан. Мөн 18, 28 ,23-р байрны сагсны тоглоомын талбайг шинэчилсэн байгаа. Энэ ажил дээр иргэд бүлгээрээ гар биеэр оролцсон болно. Харин иргэд бүлэгээр ажиллаж байна гэдэг нь ажлын байр нэмэгдүүлж байгаа юм. Мөн залуучуудынхаа дунд сагсны тэмцээн зохион байгуулсан бөгөөд энэ ажилд нийт 16 хорооны хүүхэд, залуучууд идэвхтэй оролцож шилжин явах цомоор шагнасан. Мөн дүүргийн бүх сургуулийн сурагчдын дунд “Намрын уянга” сэдэвт яруу найргийн уралдаан зохион байгуулсан. Уг уралдаанд 115-р сургууль нэгдүгээр байранд шалгарсан.

-Энэ онд та төлөөлөгчийнхөө хувьд ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд нэлээд олон ажил төлөвлөж байгаагийн хувьд иргэд залуучуудын дунд  шинэлэг ажил зохион байгуулахаар зорьж байна. Тухайлбал, явган аялал болоод залуучуудын дунд олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулна. Дараагийн том ажил бол  манай хороонд байдаг 43 байрны хаалгыг  янзална. Мөн нэхмэлийн 13-р байр дахин төлөвлөлтөд орсонтой холбоотойгоор  энэ сарын 1-15-ны хооронд  иргэд маань байраа суллаж өгөхөөр тохирч байна. Түүнчлэн 19-р хорооллын  арын 22-р  байрны дотор хаалгыг коджуулах зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

-Нутгийн өөрөө удирдах ажилд иргэд идэвхтэй оролцож байна уу?  

-Иргэд маань  нутгийн өөрөө удирдах ажилд  идэвхтэй оролцдог. Хорооны хувьд айл өрхтэй интернэтээр харилцахаас гадна өөрсдийн хийж байгаа ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байна. Удахгүй манай 2-р хороонд   ухаалаг самбар нээж ажиллуулах гэж байгаа. Ингэснээр иргэд хорооны байрнаас  ухаалаг самбар дээр ажиллаж төрийн үйлчилгээний талаархи мэдээллийг авах боломжтой болно.

-Сүүлийн жилүүдэд хороодод цэцэрлэгийн хүртээмж муутай байгаа. Танай хороонд цэцэрлэгийн хүртээмж хангалттай байж чадаж байна уу?

 -27-р цэцэрлэг шинээр дахин 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо. Энийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ж.Ганхуяг даргаар мөнгийн шийдүүлэн ажиллаа. Мөн орчлон 101,102 байр сургууль барихаар төлөвлөсөн байгаа. Газар нь байгаа учир нийслэлд өргөн барьсан. Ингээд хороо маань 3 цэцэрлэгтэй дахиад 2 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм бол хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдах боломжтой боломжтой болно. Мөн манай хорооны нутаг дэвсгэрт хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудтайгаа байнгын харилцаатай байдаг. “Номин Холдинг” цэцэрлэг амьдрал нь хэцүү 10 хүүхдийг үнэ төлбөргүй авч байгаа бөгөөд  амжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй авдаг. 

-Энэ онд  танай хороонд ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

- 1972 онд ашиглалтад орсон 19-р хорооллыг  үйлчилгээний төв замаас эхлээд олон ажил байна. Үүнийг засварлахийн тулд 20 сая төгрөг төсөв батлагдсан. Нутаг дэвсгэрийнхээ байгуулагатай хамтран энэ үйлчилгээний төсвөө баталсан. Дүүргийнхээ 50 жилийн ойд зориулж  19-р хорооллын үйлчилгээний байгууллагуудтай хамтран 20 сая төгрөг дээр нь нэмж орчин үеийн шаардлага хангасан үйлчилгээний төв болгохоор зорьж байна.Үүнийг  батлуулах бол том ажил юм. Дөрөвдүгээр сараас  энэ ажил маань эхэлнэ. Мөн хороонд иргэний танхимтай төвтэй болсоноор  хурлын дарга байнга суудаг болсон. Удахгүй иргэдийн танхимд засвар орох гэж байгаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 45 сая төгрөг батлуулсан.

-Танай хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажил ямар түвшинд явж  байна вэ?

-1953 онд ашиглалтад орсон нэхмэлийн байрууд маань 16 давхар болох гээд оршин суугчид гэрээгээ хийсэн. Энэ нь их том ажил боллоо. Дүүргийн засаг даргаар ахлуулсан үнэлгээний хороо маань маш сайн идэвхтэй ажилласан. Манай 13-р  байр шинэ байранд хоёр жилийн дараа орохоор иргэд гэрээгээ хийгээд түрээсийн байраа олоод байж байгаа. Иргэд энэ ажилд их идэвхтэй оролцсон өөрсдөө компаниа олж үнэлгээний хороонд материалаа өгсөн. Өмнө нь бид нар иргэдтэй төдийлөн нээлттэй байгаагүй  одоо боловч одоо хорооны бүх зүйл нээлттэй болсон. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд дүүргийн төлөөлөгч нар уялдаа холбоотой маш сайн ажилласан үр дүнд энэ ажил явагдаж байна гэж ойлгож байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18660
0 эможи
keyboard_arrow_up