ХУД 52-р сургууль физикийн лаборатори кабинеттай боллоо

2015 оны 3 сарын 05

   “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд 29,925,000 төгрөгний хөрөнгө оруулалтаар шинээр “Физик”-ийн лаборатори кабинетыг ашиглалтанд оруулж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, 52-р сургуулийн захирал болон 52-р сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид оролцож тууз хайчиллах ёслолын арга хэмжээ боллоо.  Шинэ кабинеттаа сурагчид нээлттэй хичээл хийж юу сурч мэдсэнээ ирсэн зочидод сонирхууллаа. ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг сурагчидтай ярилцаж, туршилтаа хэрхэн амжилттай хийж байгааг нь сонирхон сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн ёрөөлөө.

52-р сургуулийн “Физик”-ийн кабинет орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжтэй болсноор сургалтын орчинд тавигдах шаардлага хангагдаж  суралцагчид  сурч, хөгжихөд таатай боломж нээгдэж байна.

Физикийн хичээлээр динамик, статик, энерги, механик хөдөлгөөн, хэлбэлзэл долгион, цахилгаан статик, соронзон орон, оптик, дулаан дамжуулалт гэсэн агуулгаар 6-12 ангийн сурагчид туршилт хичээл явуулах боломжтой боллоо.

Физикийн кабинетийн зориулалтын үндсэн тоног төхөөрөмж  8 төрөл нийт 19,730,0 үнэтэй , дагалдах тоног төхөөрөмж 83 төрөл 10,195,0 үнэ бүхий юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18640
0 эможи
keyboard_arrow_up