“Иргэн цэргийн бахархал”-ын өдрийг тэмдэглэлээ
Монгол цэргийн бахархалын өдрийг тохиолдуулан “Хан-Уул” дүүргээс иргэн цэргийн бахархалын өдөр ёслолын үйл ажиллагааг энэ сарын 12-н хүртэл зохиохоор болжээ. Энэхүү үйл ажиллагааны эхлэл болгож өнөөдөр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид урлаг соёлын өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгт “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын тэргүүлэгч С.Баасандолгор нар оролцсон бөгөөд ЗДТГ, “Хан-Уул” дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн Архивын газраас хамтран оролцлоо. Энэ талаар ИТХ-ын тэргүүлэгч О.Баасандолгор “Уг өдөрлөгт олон байгууллага хамтран оролцож байгаа нь иргэдэд нээлттэй үйлчилгээг өгөх зорилготой. Тухайлбал, цэргийн алба хаах насны эрчүүдийг цэргийн бүртгэлд хамруулах, цэргийн архивтай холбоотой архивын бүх төрлийн үйлчилгээ, цэргийн насны ажил эрхлээгүй залууст зориулсан ажилд зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлж буй юм. Цэргийн анги нь зөвхөн армид бус мөн иргэдэд үйлчилж байгаагаар онцлогтой. Тиймээс иргэн цэргийн бахархалын өдрийг ЗХ-ний 011 дүгээр ангид зохион байгууллаа ” гэв.