Нийслэлийн Засаг дарга Европын орнуудад айлчлал хийж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Итали Улсын Милан хотноо албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд02 дугаар сарын 28-ны өдөр Милан хотын дарга ноён Жуилиано Писапио-той уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, Милан хотод суугаа Өргөмжит Консул Гантуяа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин нар оролцлоо.
Тус уулзалтаар хотууд цаашид эдийн засаг, соёл, урлаг болон аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах талаар харилцан санал солилцлоо. МөнМилан хот 2016 онд УБ хотод АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан өөрийн туршлагаас хуваалцах, шаардлагатай мэдээллээр хангахад бэлэн байгаагаа илэрхийлээд 2015 оны 5-р сард Милан хотноо болох Олон улсын үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотынбизнес эрхлэгчдийг оролцуулаххүсэлтэй байна гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-ҮүлУлаанбаатар хотод татваргүй чөлөөт бүс байгуулахад Милан хотыг хамтарч ажиллахыг санал санал болгосон юм.
Үүний дараа 2015 оны 3-р дугаар сарын 2-ны өдөр Испани улсын нийслэл Мадрид хотноо зочилж Мадрид хотын дарга хатагтай Ботелла-той уулзлаа.Энэ нь хоёр хотын анхны албан уулзалт болсон бөгөөд Э.Бат-Үүл даргын санал болгосны дагуу Улаанбаатар хотын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах техник туслалцаа үзүүлэх, Мадрид хотын Смарт Сити туршлагаас суралцах, туршлага хуваалцах болон Улаанбаатар хотын гэр хороололд дэд бүтцийн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэсэн гурван чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.