Утаагүй зуух төслийн нээлттэй хаалганы өдөрлөг ХУД 8-р хороонд боллоо

2015 оны 3 сарын 04

    ХУД-ийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Ж.Энхтөр нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 17.00 цаг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 08 дугаар хороонд байрлах “Aхмадын хөгжлийн төв”-д Улаанбаатар цэвэр агаар төслийн зохицуулагч Н.Хулан, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн М.Билгүүн Хан-Уул дүүргээс агаарын чанар сайжруулсан зуух хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам, Засаг даргын орлогч С.Баасаандолгор, Хас банкны зээлийн мэргэжилтэнгүүдтэй хамтран утаагүй зуух төслийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион явуулсан байна.

    Тус нээлттэй өдөрлөгт нийт 30 хүнд утаагүй зуухны аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18520
0 эможи
keyboard_arrow_up