Зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа

2015 оны 3 сарын 03
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/161 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 125 934 375  төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгалаа. Харин энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ЭД ХӨРӨНГИЙН
ЖАГСААЛТ
 
Эд хөрөнгийн нэр Хөрөнгийн тодорхойлолт, үзүүлэлт Хэмжих нэгж  Тоо хэмжээ Үнэ, төгрөг
1 Гүний худгийн барилга-1  Сэндвичэн хийцтэй /13.5х12х5/ м2 162 520 110 939
2 Гүний худгийн барилга-2  Сэндвичэн хийцтэй /13.5х12х5/ м2 162 520 110 939
3 Гүний худаг    1-ийн цооног 40м урт 8 ш хөндлөн цацраг шугам, 30м урт 3 ш босоо шахах шугамнаас бүрдсэн ком 1 4 155 279 519
4 Гүний худаг    2-ын цооног 40м урт 8 ш хөндлөн цацраг шугам, 30м урт 3 ш босоо шахах шугамнаас бүрдсэн ком 1 4 155 279 519
5 Гүний худаг    1-ийн хашаа  төмөр торон 34ш шон, 68м м 68 5 607 981
6 Гүний худаг     2-ын хашаа  төмөр торон 34ш шон, 68м м 68 5 607 981
7 Насос станцын барилга Цутгамал төмөр бетон /35.5х18.7х10/ м2 664 5 559 204 015
8 Хлорын агуулахын барилга  Сэндвичэн хийцтэй /4х3х3/ м2 12 2 474 109
9 Усан сангийн барилга  Цутгамал төмөр бетон        /31.1х21.1х5/ м2 656 6 832 437 717
10 Цахилгааны дэд өртөөний барилга Сэндвичэн хийцтэй /6х5х5/ м2 30 4 948 219
11 Түр барилга  Сэндвичэн хийцтэй /8,5х27,5х3,9/ м2 234 35 100 000
  Барилга байгууламжийн дүн 21 796 160 938
12 Гүний худаг    1-ийн шугам ширмэн Ф450 у/м 1583 1 648 031 472
13 Гүний худаг    2-ын шугам   ширмэн Ф450 у/м 1662 1 730 276 884
14 Усан сангийн юүлэх шугам  ган Ф200 у/м 1400 728 756 810
15 Насос станцаас усан сан руу дамжуулах шугам   ширмэн Ф450 у/м 1366 1 422 116 861
16 Усан сангаас түгээх шугам  ширмэн Ф450 у/м 769 800 591 410
  Шугам сүлжээний дүн 6 329 773 437
  Нийт дүн 28 125 934 375
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18445
0 эможи
keyboard_arrow_up