“Зөвхөн зуух” хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн нэн ядуу 65 өрхийг зуухтай болголоо

2015 оны 3 сарын 02

Нийслэлийн агаарын  бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. Энэхүү төсөлд гэр хорооллын өрхүүд хамрагдсанаар сайжруулсан зуухыг зах зээлийн үнээс 66 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

 

Тодруулбал, 17600, 28000 төгрөгнөөс эхлээд үнэ, өнгө загвар, үйлдвэрлэгдсэн орон зэргээс харгалзан нийт 7 төрлийн зуухнаас иргэд сонголт хийх боломжтой юм. Хөтөлбөр нь 2013 оны улирлаас хэрэгжиж  эхэлсэн бөгөөд энэ оны 3-р сарын 30-нд дуусах юм. Иргэдэд мэдээ, мэдээллийг ойртуулах, зуух борлуулах үйлчилгээг чиргэдэл багатай, хүртээмжтэй болгох үүднээс нийслэлийн  6 дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар Цэвэр агаар төсөл хамтран “Зөвхөн зуух” нээлттэй арга хэмжээг зохион байгуулж байна. Нээлттэй арга хэмжээний хүрээнд зуухтай холбоотой:

  1. Өргөдөл, гомдол
  2. Асуулт, хариулт
  3. Гэрээ
  4. Нэр шүүлт
  5. Аюулгүй ажиллагааны заавар зэрэг шаардлагатай бүх үйлчилгээг мэдээллийн нэг цэгт төвлөрүүлэн хүргэж байна.

2015 оны 3-р сарын 2-ны өдөр дүүрэг бүр Иргэний танхимдаа “Зөвхөн зуух” хөтөлбөрийг зэрэг зохион байгуулж байна. Түүнчлэн 3-р сарын 30 хүртэлх хугацаанд зуух борлуулах төвүүд хуваарийн дагуу ажиллаж хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуухыг иргэдэд борлуулах ажлыг зохион байгууллаа. Мөн энэ үеэр зуух хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төлөөлөгч нар  нэн ядуу зуух авах боломжгүй байгаа  Хан-Уул дүүргийн нийт 65 өрхөд зуух өгөх  батламж гардууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18433
0 эможи
keyboard_arrow_up