Баянзүрх дүүргээс логоны уралдаан зарлалаа

2015 оны 3 сарын 02

Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт 50 жилийн ойн баярыг угтаж дүүргийн бэлэг тэмдэг бүхий логоны шинэ загварын уралдааныг 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх зарлаж байна.  
Логоны уралдаанд ирүүлэх бүтээлд дүүргийн түүх, уламжлал, шинэчлэлийг тусгаж,  үйл ажиллагааны утга санааг бэлгэдсэн 4-өөс дээшгүй элемент агуулж, 3-аас ихгүй өнгө хослуулж, энгийн өгүүлэмжтэй утга агуулга бүхий сэтгэлгээний өндөр түвшинд хийсэн байна. Ингэхдээ дүүргийн нэрийг заавал бичсэн байх, арслангийн дүрс оруулсан байх, Монгол бичгийн эвхмэл болон бичмэл хэлбэрээр бичсэн байх, лого дээрх текстээс гадна зураг,  график дүрслэл агуулсан байж болох юм. Мөн Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурсан байж болно. Логоны дизайн нь голлох өнгөний дагуу зохимжтой харагдахуйц байж, жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохионо.
Лого нь видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна. Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад логоноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан лого нь дүүргийн өмч болно. Нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцох боломжтой бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.
Уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа тодорхой бичиж 3 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө тус дүүргийн ЗДТГ-ын байранд авчирч ирнэ. Уралдааны ялагч 2 сая 500 мянган төгрөгийн шагналтай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18404
0 эможи
keyboard_arrow_up