Амьдралд хэрэгтэй “гэрээ”-ний тухай сургалт боллоо

2015 оны 2 сарын 27

Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгээс дүүрэг, орон нутгуудын захиргааны хэлтэсийн албан хаагчдын  өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан  сургалт  зохион байгуулдаг. Тодруулбал,  “Хан-Уул” дүүргийн Тамгын газрын дэргэдэх хэлтэс , албадыг хамруулсан “Захиргааны эрхзүйн акт болон гэрээний эрхзүйн акт” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Сургалтанд “Хан-Уул” дүүргийн Тамгын газрын дэргэдэх 10 гаруй хэлтэсийн 60 гаруй албан хаагч  оролцов. Энэ үеэр  эрхзүйн үүрэг, худалдах, худалдан авах гэрээ, захирамж, барьцаа, гэрээ, баталгааны тухай хичээлийг хуульч , өмгөөлөгч Н.Цогжавхлан болон Удирдлагын академын эрхзүйн багш Р.Мужийт нар заасан юм.  Энэ сургалт нь дүүрэг хэлтэсийн албан хаагчдыг мэргэшүүлэх, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолддог бэрхшээлд зөвлөмж, мэдээлэл өгөх зорилготой  аж. Хувь хүн, аж ахуй нэгжүүдийн амьдрал дээр өргөн тохиолддог боловч алдаа гаргадаг зүйл буюу худалдах, худалдан авах гэрээ, иргэний зүйл заалт, зээл, эрх үүргийн тухай онцолсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18351
0 эможи
keyboard_arrow_up