ХУД 16-р хороонд “Хүүхэд залуучуудын хөгжил” төв байгуулагдлаа
2015 оны 2 сарын 27
ХУД-ийн 16-р хороонд “Хүүхэд залуучуудын хөгжил” төв байгуулагдлаа. ХЗХ-төвийн зөвлөл нь 8 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд залуучуудын төлөөлөл 6 оюутан, хорооны Иргэний танхимын ажилтан, нийгмийн ажилтан нар болно. Уг ХЗХ төв нь “Буянт-Ухаа” цогцолбор 7-р сургуулийн зааланд нээлтээ хийж сургуулийн ахлах ангийнхан болон залуучуудад өөрсдийн зорилго зорилтоо танилцуулан цаашид хийх ажлынхаа талаар сурталчилгаа хийлээ. Нээлтэнд ХУД-ийн Соёлын ордны менежер Д.Отгонбаяр, ХУД-ийн ХЗХ-төвийн нарийн бичгийн дарга Жаргалсайхан, ХУД-ийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн нар болон хорооны Засаг дарга С.Сарангуа нар оролцон хүүхэд залуучуудтай санал бодлоо солилцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18301
0 эможи