Хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдарч буй хүүхдүүдийг бүртгэлд хамруулжээ
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэл хотын гудамж талбай, үзвэр үйлчилгээний газруудаар хараа хяналтгүй тэнэмэл байдлаар амьдарч буй хүүхдийг илрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид 2015 оны 02 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд хуваарь, төлөвлөгөөний дагуу ажиллаж, 12-16 насны 7 хүүхдийг илрүүлэн тус хэлтсийн түр хамгаалах байранд төвлөрүүлэн бүртгэлд хамруулж эцэг эх, асран хамгаалагч, асрамжийн төвүүдэд хүлээлгэн өглөө.
Дээрх хүүхдүүд өмнө нь нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд тус хэлтсийн Түр хамгаалах байранд дунджаар 45-80 удаа ирж үйлчилгээ авч байсан байна. Хүүхдүүдийг хүлээлгэж өгөх үеэр Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн ажилтан Н.Сараа болон эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж ажиллах талаар санамж зөвөлгөө өгч ажиллаа.