ХУД-ийн 7 дугаар хороонд “Гэр бүл” бүртгэлийн ёслолын арга хэмжээ зохион байгууллаа
ХУД-ийн Бүртгэлийн хэлтэс “ГЭГЭЭН ХАЙРЫН ВАЛЕНТИН”-ны өдрийг тохиолдуулан 2-р сарын 14-нд 11 цаг 40 минутанд шинээр гэр бүл болж байгаа гурван хосыг Монгол улсын гэр бүлийн тухай хууль тогтоомжийн дагуу “Гэр бүлийн тангараг” өргүүлэн ёслол төгөлдөртэйгээр гэр бүлийг бүртгэл хийлээ.
Нөхөр-Б. Цогбадрах шг87051410,
эхнэр-Э. Цэнгүүн уз90081807 (Гэрчилгээ №87),
Нөхөр-Б. Батболд ук91061036,
эхнэр-Л. Болор уз89061249 (Гэрчилгээ №88)
Нөхөр- А. Мөнх-Амгалан гю82110710,
эхнэр-Г. Сайханаа жя81041306 (Гэрчилгээ №89)
Арга хэмжээг ХУД-ийн 7-р хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалан үг хэлж, улмаар хосуудад “Гэр бүлийн тангараг” өргүүлсэн юм. Шинээр гэр бүл болж буй хосуудад энэхүү бэлэгт сайн өдрийн ерөөл дэвшүүлэн гэрлэлтийн гэрчилгээг Засаг даргын гарын бэлэг дурсгалын зүйлсийн хамт гардуулан өглөө. Төгсгөлд нь дурсгалын зураг авхууллаа.
Залуу гэр бүл болох 6-н иргэн ХУД-ийн 7-р хорооны иргэд байсан ба хосуудын гэрчээр нь найз, нөхөд ойр дотны хүмүүс ирж баяр хүргэж байлаа.