ХУД-ийн ИТХ-ынхан золголтоо хийлээ
2015 оны 2 сарын 23
Билгийн тооллын XVII жарны модон хонин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 5-ны энэ өглөө “Хан-Уул” дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон ИТХ-ын дарга Д.Батбилэг нар болон холбогдох удирдлагууд дүүргийнхээ хэлтэс албад, хороодынхоо Засаг дарга, ажилтануудаа хүлээн авч золголоо.
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан сум, дүүрэг нутгийн удирдлагууд хэлтэс, албадынхаа ажилтнуудыг хүлээн авч золгодог уламжлалтай. Энэ үеэр “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг “XVII жарны Тийн ялгуусан хэмээгч модон морь жилдээ “Хан-Уул”-ынхан бид хийморь лундаагаар дүүрэн байлаа. Энэ жилдээ улам ажлын амжилтаар арвижин дэлгэрэх өлзийтэй сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17998
0 эможи