Зарим банк ажиллаж байна

2015 оны 2 сарын 21

Өнөөдөр билгийн тооллын Хаврын тэргүүн сарын Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 21-ны өдөр. Төрийн болон төсөвт олонх байгууллагууд албан ёсоор амарч байгаа бол үйлчилгээний зарим газрууд тэр дундаа банкууд тодорхой цагийн хуваарьтайгаар ажиллаж байна.

Тодруулбал, Голомт банкны  "Солонго" салбар өнөөдөр 10.00-18.00 цаг хүртэл ажиллах бол нөгөөдрөөс  “Ард кинотеатр”-ын салбар 11.00-17.00, “Түшиг” салбар 10.00-18.00, “Нарантуул” салбар 10.00-19.00, “Улаанбаатар их дэлгүүр” 12.00-16.00 цагийн хооронд тус тус ажиллах юм байна. 

Мөн Төрийн банк  өнөөдөр  “Мөнгөн завъяа” тоцооны төв 11.00-16.00 цагт ажиллаж байгаа бол Капитал банк “Төв шуудан” дахь тооцооны төв 10.00-16.00 цагт ажиллах хувиартай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17948
0 эможи
keyboard_arrow_up