Гэр хорооллын ус түгээх байруудын цагийн хуваарь

2015 оны 2 сарын 20

Ус сувгийн удирдах газраас гэр хорооллын худаг, ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарийг гаргажээ. Гэр хорооллын ус түгээх байрууд битүүнд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Харин шинийн 1-нд бүтэн амарна. Шинийн 2-нд 10:00-14:00 цаг, шинийн гурванд 15:00-19:00 цаг, шинийн дөрөвнөөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Мөн баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, Ус суваг усжуулах газар болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болох юм байна. Мөн үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утаар авах гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17937
0 эможи
keyboard_arrow_up