Таван хосын гэрлэлтийг бүртгэж гэрчилгээг гардууллаа

2015 оны 2 сарын 18

Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс гэгээн хайрын өдөр буюу  2015  оны  сарын 14- ны өдрийг угтан  шинээр гэр бүл болж байгаа 5 хосуудын гэрлэлтийг бүртгэн гэрчилгээг ёслолтойгоор гардуулан өглөө. Мөн гэрлэсэн хосуудын гэр бүлийн сайн сайхан бат бэх байдлыг бэхжүүлэх, гэрлэсэн хосууд бие биенээ хүндэтгэж хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах, үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлж эцэг эхийн үүргээ биелүүлэх, улс эх орныхоо хөгжил дэвшилтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, үнэнч шударгаар ажиллаж амьдрахын утга учрыг таниулах зорилгоор “ГЭР БҮЛИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ”  ёслолыг зохион байгууллаа.  Дүүргийн 3 дугаар хороонд уг арга хэмжээг 2015 оны 2 дугаар сарын 13-нд зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд хорооны засаг дарга Ч.Пүрэвсүрэн, 3 дугаар хорооны ИТХ-ын дарга, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга Б. Алтанцэцэг, Иргэний бүртгэлийн тасгиййн дарга Д.Оюунтуяа, 3 дугаар хорооны улсын бүртгэгч С.Соёлмаа болон хорооны албан хаагчид, гэрлэлтээ батлуулж байгаа 2 хос, хосуудын гэрчүүд, оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17915
0 эможи
keyboard_arrow_up