ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг: Арвижин дэлгэрэх модон хонь жилийн сар шинийн мэндчилгээ

2015 оны 2 сарын 17
 

Монголчууд бидний  угтан золгож, учиран баясдаг “Галзууруулагч” хэмээх модон хонь  жилийн хаврын Тэргүүн сарын мэндийг “Хан-Уул” дүүргийнхээ нийт иргэддээ  дэвшүүлье.

Монголчууд бид өнө эртнээс, өндөр дээдсээсээ уламжлан ирсэн Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, өлзий буянаа тэтгэж, өвгөд өтгөсөө хүндэтгэж, айл хотол ахан дүүсээрээ учран золгодог сайхан заншилтай. Энэ сайхан заншил өртөөлөн улирч Монгол түмний арвижин дэлгэрэх өлзий буянтай “Галзууруулагч” хэмээх модон хонь жил ирлээ.

Улиран одож буй  Тийн ялгуусан хэмээгч “Модон морь” жил Монгол хүний хийморь лундааг билэгдсэн сайхан жил болж өнгөрлөө. Энэ утгаараа манай дүүрэг  гадаад дотоодын томилолтын туршлага их, хурал зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүдийн  хэрэгжилт сайн, үр бүтээлтэй ажиллалаа.

Дүүргийнхээ иргэдийг тав тухтай,  аюулгүй орчинд амьдран суух нөхцөл бололцоог бий болгох  нь бидний эрхэм зорилго мөн. Энэ ч утгаараа өнгөрөгч онд олон ажлыг амжиллтай хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” дүүрэг төсөл хөтөлбөрийн хүрээнд  цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хийсэн. Мөн гудамж, талбай болон замын гэрэлтүүлгийг сайжруулсанаар иргэд маань илүү аюулгүй орчинд зорчих болсон.   Ирж буй хонь жилдээ

Хүүхдэд ээлтэй “Хан-Уул” дүүрэг хөтөлбөрөө үргэлжүүлэн хэрэгжүүлж улс орны хэмжээнд тулгамдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил эрчимтэй хийгдэх болно.

 Угтан золгож буй “Галзууруулагч” хэмээгч “МОДОН ХОНЬ” жилдээ айл хотлоороо, ахан дүүсээрээ  сэтгэл дүүрэн жаргалтай, хүсэл тэмүүлэл өөдрөг тэнүүн, ажил үйлс бүтэмжтэй, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

 

                                    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТБИЛЭГ

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17834
0 эможи
keyboard_arrow_up