Байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ
2015 оны 2 сарын 13
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Шивээхүрэн боомтоор зорчигчид хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Б.Өнөрбаяр 2 дугаар сарын 12-ны өдөр улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр манай улсын иргэн Т пургон автомашины хаалганд 50 кг, иргэн О пургон маркийн автомашины суудлын зөөлөвчин дотор 55.5 кг байгалийн чулууг тус тус хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17679
0 эможи